Монголын тамирчин ой тогтоолтын дэлхийн рекордыг эвдлээ

Ой тогтоолтын 24 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Сичуан мужийн Чэнгду хотод энэ сарын 16-18-ны өдрүүдэд явагдаж байна. Дэлхийн 35 гаруй орны 278 тамирчин 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөхж байгаа юм.

Харин манай улсаас Монголын Оюун ухааны академийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож байгаа аж. Тэмцээний эхний өдрийн дүн гарсан бөгөөд Монголын баг тамирчид авах боломжит 24 медалийн 11-ийг нь авсан байна.

Түүнчлэн өсвөр насны англилалынхан есөн медалийн наймыг нь авахаас гадна Монголын зургаан тамирчин “Хоёртын тоолол” төрөлд өсвөрийн дэлхийн дээд рекордыг эвджээ. Гэхдээ 30 минутад 3540 цифр цээжлэн алдаагүй санаснаар З.Цэцэгзулыг оноог бүртгэсэн гэсэн мэдээг Монголын Оюун Ухааны Академийн захирал, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар ирүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих