Хятад захирал давхар биетэй Монгол эмэгтэй ажилчныхаа биед халджээ

1415727_1025803107483063_170564868_n copy
2015 оны 12-р сарын 14-нд Хан-уул дүүргийн 11-р хороонд байрлах “ФҮЮУШИН” ХХК-ны захирал ЛИАН ДУН ШИН гэх БНХАУ-ын иргэн өөрийн компаний ажилтан, 7 сартай жирэмсэн эмэгтэй Ц-г зодохыг завдан дайрч, балмад авирласан хэрэг гарчээ.

Улмаар ажилтан эмэгтэй цагдаа дуудаж хамгаалалт авсан бөгөөд ХУД-ийн цагдаагийн 1-р хэсэг дээр очиж мэдүүлэг өгчээ. Мэдүүлэг өгч байх үеэрээ бүсгүй хүчилтөрөгчийн дутагдалд орж хөл нь гишгэж чадалгүй, доошоо шингэн ус гарч яаралтай тусламж дуудан эмнэлгийн анхны тусламж авчээ.

Тухайн үедхаръяалалын дагуух 3-ртөрхор хүрэлцэхгүйн улмаас бүсгүй эмнэлэгт хэвтэж чадалгүй хэсэг хугацаанд гэрээр эмчилгээ хийлгэсэн боловч эх ургийн бие улам хүндэрч дахин эмнэлэгт хандан хэвтэн эмчлүүлжээ.

Одоогийн байдлаар ургийн зүрхний цохилт нь удааширч, доошилсон, мөн доошоо шингэн ус гарах болсон бөгөөд эхийн биеийн зүрх өвдөж, даралт нь 100- 150-д хүрч байнгын эм ууж эмчийн хяналтанд байгаа аж. Мөн бүсгүй айж цочсноосоо болж, шөнө унтаж чадахгүйд хүрсэн гэнэ.

Ц бүсгүй “ФҮЮУШИН” ХХК-д ажилд ороод жил гаруй болж байгаа бөгөөд, ажлын байрны таагүй нөхцөлд ажилладаг байжээ.

Тодруулбал компаний оффис нь дөрвөн улиралд нар үзэх боломжгүйн дээр, өвөл нь халаалтгүй улмаас ажилчиднь гадаа гарч дулаацдаг, гадуур хувцастайгаа сууж ажилладаг, оршин суугчдын гомдлоос үүдэн үргэлжийн хэрүүл маргаан, чанга дуун дор ажилладаг байна.

Давхар биетэй Ц бүсгүй даарснаасаа болж бөөрний үрэвсэл өвчинд зовиурлаж, хавагнах болжээ. Бүсгүйг эмнэлэгт хэвтээд гарч ирэхэд нь түүний биед халдсан, санхүүгийн албаны дарга гэгдэх ЛИАН ДУН ШИН-ы эхнэр ДАЙ ЖУН гэгч эмэгтэй “хэнээс чөлөө авч эмнэлэгт хэвтсэн юм, эмнэлэгтхэвтсэн хугацааныхаа чөлөөний хуудсаа бич” хэмээн ня-бо-гоороо дамжуулан чөлөөний хуудас бичүүлж авч байж.

Ажилтан Ц-нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажлын байр нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд /100 айлд түрээсийн лангуутай/ банкнаас хөнгөлөлттэй зээл авахаар хөөцөлдөж байжээ. Ихэнх материал нь бэлэн болсны дараа банкны зүгээс “хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт хүссэнээр Ц ажлынхаа газраас тодорхойлолт авахаар 12-р сарын 8-ны өдөр хүсэлт гаргасан боловч түүнд компаниас нь шаардсан бичгийг нь өгөхгүй байгаа гэнэ. Хөдөлмөрийн гэрээ хийж гарын үсэг зуруулсан боловч цалингийнх нь тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байгаа нь хачирхалтай. Ямар ч байгууллагын санхүү, удирдлага нь ажилчдынхаа ажлын байр болон цалингийн гэх мэт тодорхойлолтуудыг саадгүйгээр гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл “Фүюушин” ХХКомпани Монгол улсын хууль дүрмийг зөрчиж байгаа юм.

Ц-нь тодорхойлолтоо авах гэж гүйцэтгэх захирал, хуулийн зөвлөх, санхүүгийн албаны дарга Дай Жун, Өвөр монгол ня-бо, Монгол ня-бо, сүүлдээ ЛИАН ДУН ШИН-ы жолоочид хүртэл хандсан ч гаргаж өгөхгүй байгаа гэнэ.

Мөн тус компаний захирал нь ПЭН ШИАН ЖИН гэгч Хятад иргэн байдаг бөгөөд дээрх асуудалд надад хамааралгүй гэсэн байр суурьтай ханджээ.

Одоогийн байдлаар ажилтан Ц-нь захиралаасаа айж, сандарснаасаа болж сэтгэл санааны цочролд орж, улмаар тээж байгаа ургийн эрүүл мэндийн байдалд ноцтой асуудал гарч байгаа тул маш их гомдолтой байгаагаа хэлж байна.

Ц хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэн Хан-ул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гомдлоо гаргажээ.

Ямартаа ч өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хятад компаниуд Монгол ажилчдыг хохироож байгаа нь зөвхөн нэг компоний үйлдлээс харагдаж байна .

ЛИАН ДУН ШИН гэгч хэн бэ?

Тэрээр Монгол улсад 10-аад жил барилга барьж, монголчуудын мөнгөөр хөлжсөн нэгэн ажээ. Түүний хөрөнгө оруулалтаар боссон барилгууд: 13-р хороололд байрлах “НЬЮВОРЛД” ХХКомпаний “Алтан-өргөө” цогцолбор, мөн БЗД-ийн 14-р хороо, кино урлагийн дээд сургуулийн чанх урд баригдсан “НЬЮДЬЮРАЛ” ХХКомпаний 16 давхар орон сууцны барилга, Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсан толгойн чанх зүүн бэлд орших “Тохилог Зайсан” хороолол, Хан уул дүүргийн 19-р хороо “ДӨЛ ИМПЕКС” ХХКомпанийх нь “Дөл” хотхон. Зайсан дах орон сууцыг энэ оны 8-р сард барьж дуусгасан ч одоог хүртэл улсын комиссын акт нь гараагүй гэнэ.

Дээрх барилгуудаас баригдаад 7, 8 жилийн нүүрийг үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл чанаргүй барилгын чанар нь оршин суугчдынхаа бухимдлыг барж, хэл ам дагуулсааар байдаг барилга цөөнгүй аж.

Мөн дээрх компаниуд нь бүгд өөр өөр Хятад иргэдийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд ЛИАН ДУН ШИН болон түүний эхнэр ДАЙ ЖУН нарын мэдэлд байдаг аж.

Анхны компаниуд нь тус тусын хөрөнгө оруулагчидтай байсан ч бүгд ашгаа аваад нутаг буцсан ба ЛИАН ДУН ШИН гэгч эзэн болон суусан азтай нэгэн аж.

Цөөхөн хэдэн монголчуудыг ажиллуулах боловч нэг компанид 3-4 Монгол хүн бүртгэлтэй, энэ нь татвар, даатгал зэрэг монгол улсын төрийн байгууллагауудад ажиллах хүчний тэнцвэрийг харуулах гэсэн хэрэг аж.
Тэрбээр Монгол ажилчидтай харьцах арга нь их энгийн. Асуудал гарахад ажилчдын нүдэнд харагдаж гарт баригдаж байгаагүй компаний дотоод журам ярьж, ажилчид цалин нэмүүлэх тухай санал гаргахад “Монгол улсын хямрал хэцүү байна, энэ цалин хангалтгүй бол ажлаасаа гарч болно” гэж амыг нь тагладаг гэнэ.


URL:

Нэр: 2016 ОН Огноо: 17 December 2015

БОЛЬЁ ОО

Нэр: зочин Огноо: 19 December 2015

Хятадууд өөрмйнхөө эх оронд баыгаа юм шигээ.Хөөвөл таарна.Даварч байна.Уг нт хууль зөрчьөл шийтгүүлнэ гэдгээ мэддэг байх ёстой шдээ.Ямаан омогтой хужаа нар монголчуудыг дээрэлхээд байхад хужаагийн талд ордрг нь мөнгөтэй хрлбоотой.Эх орондоо эзэн юм шиг байгаачээ.Монголын хуулмйг яг таг биелүүлэх шаардлагатай мэдрүүлэх хэрэгтэйдээ.

Сэтгэгдэл бичих