Д.Тэрбишдагва Г.Шийлэгдамбыг эргэж очжээ

Их хэмжээний мөнгө авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан МАХН-ын нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг цагдан хориод удаж байгаа билээ. Түүнийг намын нөхдүүд нь болон ар гэрийнхэн нь батлан даалтад гаргах хүсэлтээ удаа дараа шүүхэд тавьсан ч прокуророос зөвшөөрөхгүй байгаа юм.

Харин түүний биеийн байдал эрс муудаж эхэлсэн, архаг хууч өвчин нь сэдэрсэн тул батлан даалтад гаргаж, эмчлүүлэх хүсэлтэй байгаа ажээ. Хорих ангид биеийн байдал нь тааруу байгаа гэх түүнийг Батлан хамгаалахын сайд Д.Тэрбишдагва эргэж очсон байна.

Тэрбээр цахим хуудсандаа “Г.Шийлэгдамбыг эргэж, очиж уулзлаа. Биеийн байдал нь тун базаахгүй байгаа нь царайнаас илт. Сэтгэлийн хаттай байгаарай л гэж захилаа” гэжээ. Г.Шийлэгдамбыг 500 сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд яллагдагчаар татсан байгаа юм.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих