Цатгалан түшээдэд зориулав…

12391784_793380370766706_7222890164897063035_n

Чингис хаан дахин төрөхгүй ээ!!! бүү ай!!!
Чи өөрөө өлмийд нь үхэж байж очно
Чинээнийхээ хэрээр чихэж ав
Чадлынхаа дайгаар жаргаж яв

Нас чинь зуугаас хэтрэхгүй
Зүс чинь Монголоос холдохгүй

Чингис хаан дахин төрөхгүй ээ!!! бүү ай!!!
Чи өөрөө өлмийд нь үхэж байж очно

Хураасан улсыг нь тараасан ялыг
Хуруу дараад тоолж суугаа
Ядарсан ардын нулимсны тоогоор
Ялын мэс ирлэж байгаа

Авилгад авсан зоос бүрийг чинь
Аминаас чинь цусаар тооцно
Ард түмэн гомдлоо тээгээд
Авсан авилгаа чи тэврээд
Засагт их хуулийн өмнө
Зогсох өдөр ирж л таараа

Өршөөлгүй өвгөдийн минь цааз
Өөдөөс нь чиглэж тосно
Өнөө олон хамсаатан
Өнгө мөнгө чинь оргүй хоосон

Доголсон төрийн тооцоог
Долоон үеэс чинь авна
Доройтсон иргэдийн бухимдал
Дарийн гал шиг шатна

Энд чи зуу наславч зовохгүй байх
Тэнд харин зуурдын жаргал ч амсахгүй

Түмэн лам чуулавч
хойдыг чинь засаж чадахгүй
Тамын шаналанг та
хэдэн цаасаар аргалахгүй

Зарсан газрын чинь шороо бүрийг
Зуун удмын чинь ясаар нөхнө
Зусар хэлний чинь үг бүрийг
Зүү болгож биед чинь шивнэ

Саваагүй үгээрээ чамруу хуцлаа
Сүнсийг чинь зайлтал дахиад хуцна
Сүх далайтал үхэр амгалан
Сүйрлийнхээ өмнө чи цатгалан

2015.12.16 Todko Samson


URL:

Сэтгэгдэл бичих