Хөдөөний бор банди нарыг шоолох хэрэггүй
Хөнгөн тэргэнд сууж үзээгүй
Хөгжмийн транс урсгал сонсоогүй
Хөдөөний бандийг шоолох хэрэггүй
Хөөсөн мантуу гэж хочилж болохгүй
Аргагүйдээ тэд чинь адуугаан унаалж
Айрганд халхаараа жаахан шарга аялж
Эмэгтэй хүнээс илүү эмээл гөлөрч
Энгэсэг устнаас илүү ичэмхий нэгэнд дурлаж
Нарны эртэд адуугаа эрж
Сарны саруулд манаж хонодог юм
Насаараа амьдрах нутагтаа амьсаж
Ясаа тавиндаа гэж инээвхийлдэг юм
Залуу насандаа аагирхсан хөвүүд
Зах сугаа ханзартал барилдаж
Заан цолтой нутгийн хөгшнөөр
Заалгаж авсан мэхээ үзэцгээж
Бидэн шиг тэд биллиард эргүүлж
Бичгийн ширээнд суудаггүй юм
Халх эмээл дээр дөрөө жийн
Ханхайж суун омогшдог юм
Арван алдын суран бугуйлыг
Аргамаг хүлгийн толгойд тааруулж
Арилжаа сайвар мориор гангарч
Алгирмаа дэмбээгээр хоолойгоо мэдэж
Хэрсүү суусан хөдөөний хөвгүүд
Хээрийн салхинд өлчирдөг юм
Хотын бидэн шиг паартай байшинд бус
Хорол тоонот монгол гэрт амьдардаг юм
Нүүдэлчин монголыг гэрчлэх гэрч нь тэд
Нүүдэлчин удмыг сахих эзэд нь тэд
Хөдөөний бор банди нарыг шоолох хэрэггүй
Хөөсөн мантуу гэж хочилж бүр болохгүй….
Э.Бум-эрдэнэ
URL: