Өршөөлөөр суллагдсан 28 хүн гэмт хэрэг үйлджээ

Өршөөлийн тухай хуульд ял эдэлж байсан ялтан, сэжигтэн нийлээд нийт 4340 хүн хамрагдсан юм. Харин суллагдсан иргэдийн хувьд төр түмнийхээ итгэлийг даалгүй, гэмт хэрэг үйлдсэн тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, Өршөөлийн тухай хуулийн хэрэгжилтээр суллагдсан 28 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Тодруулбал хулгайлах 21, дээрэм 1, залилан 1, танхайрах 3, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах 2 хүн тус тус холбогджээ.

Энэ нь өршөөлд хамрагдан суллагдсан иргэний 1.4 хувь гэдгийг эх сурвалж хэлж байна. Ийнхүү дахин гэмт хэрэг үйлдэж, хэрэгт холбогдсоныг тэднийг нийгэмшүүлэх ажил тааруу хийсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих