Б.Батзаяаг ЭЦГ, АТГ-аас хамтарч шалгаж эхэлжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хүмүүсийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж эхэлсэн байна. Учир нь Б.Батзаяа нарын хүмүүс нь төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө угааж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм.

Өчигдөр ажлын хэсэг байгууллах тушаалыг прокурорын газраас өгсөн бөгөөд АТГ-т зарим эд зүйлс баримт материалыг хүргэж өгчээ. 40 гаруй хавтаст хэргийг шалгаж байгаа бөгөөд өчигдрөөс эхлэн АТГ-ын мөрдөн байцаагчид шалгалтын ажлаа эхлүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих