Тавантолгойг ашиглах УИХ-ын тогтоолын төслийг ирэх долоо хоногт өргөн барина
Өнгөрсөн хавраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай асуудалтай нэр холбогдох болсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар ирэх долоо хоногт УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар бэлдэж байгаа гэнэ.
Бүр 11 дүгээр сарын эхээр 40 гаруй гишүүдийн гарын үсэг зурсан тогтоолын төслийг өргөн барьж, Засгийн газар нэг мөсөн нам авах юм мэдэгдсэн ч өдий хүртэл таг байсан нь гайхал төрүүлээд байсан. Тэгвэл ирэх долоо хоногт УИХ-д орж ирэх сураг гарлаа.
Энэ тухайд Л.Эрдэнэчимэг “Одоогийн байдлаар тогтоолын төсөл болон хууль өргөн барихад тодорхой бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай. Жишээ нь, төрийн бус байгууллагуудын саналыг авсан байдаг. Тэгэхээр төрийн бус байгууллагуудаас санал авахаар хоёр, гурван газар албан бичиг хүргүүлсэн. Энэ материал бүрдвэл дараагийн долоо хоногийн даваа юм уу, мягмар гараг гэхэд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барихаар бэлдэж байна” гэсэн.
Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах мөнгийг дэлхийн 20 том банкнаас зээлж, баярлаж бас гомдож янз бүр болж байгаа Монголчууд ирэх долоо хоногт Тавантолгойн асуудлаар ахин маргаан мэтгэлцээн өрнүүлж эхлэх нь.
Г.Самбаа
Эх сурвалж: Gereg.mn
URL: