Орос сансрын хөлөг хөөргөв

Оросын “Союз FG” пуужин “Союз TMA-19M” нисгэгч тээсэн сансрын хөлөг 15-ны өдөр Казахстаны Байконур дахь хөөргөх талбайгаас амжилттай хөөрч, тойрог замдаа оржээ. Удалгүй тус хөлөг пуужингаасаа салж, задгай сансар дахь олон улсын сансрын станц руу нисэж байна.

Оросын Сансар судлалын газрын мэдээнд тэмдэглэснээр, Оросын сансрын нисэгч Юрий Маленко, Европын сансрын нисэгч Тимоси Пик, Америкийн сансрын нисэгч Тимоси Коппола нар сансрын хөлгөөр задгай сансар дахь олон улсын сансрын станцад очиж үүрэг гүйцэтгэх болно. Тэд олон улсын сансрын станцад 2016 оны 6-р сарын 5 хүртэл ажиллана.

Төсөл ёсоор, сансрын хөлөг 6 цаг гаруй ниссэний эцэст олон улсын сансрын станцтай холбогдох болно.

Өнгөрсөн 9-р сард Орос “Союз TMA-18M” сансрын хөлгийг хөөргөж, сансрын 3 нисгэгчийг олон улсын сансрын станцад хүргэсэн юм.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих