БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Эгшиглэнт чимээ” хамтлагийнханд “Шилдэг сурагч” батламж гардууллаа
“Авьяаслаг монголчууд шоуны ялагчаар Дархан-Уул аймгийн хөгжмийн “Эгшиглэнт чимээ” хамтлаг шалгарч 100.000.000 сая төгрөгийн эзэн болсон. Тэднийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр хүлээн авч уулзаж “Шилдэг сурагч” батламж, гарын бэлэг гардуулсан байна. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр хэлэхдээ “2012 онд анх намайг сайд болоход С.Жамъянхорол багш “Сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л байдаг. Түүнийг нь зассанаар хүүхдийн бусад чадварууд зэрэг хөгждөг” гэж хэлж байсан. Хүүхэд бүрийг хөгжүүлж болдог гэдгийн тод жишээ бол манай С.Жамъянхорол багш” гэжээ.
Харин С.Жамъянхорол багш “Хүүхэд бүр ямар нэг авьяастай. Түүнийг нь нээж, хөгжүүлэх л чухал. 2012 оноос хойш “Зөв Монгол хүүхэд”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ бэлдэж уралдаанд орсон. Нэгдүгээр байранд орсондоо маш их баярлаж, шавь нараараа бахархаж байна. Мөн Гавьяат багш хэмээх эрхэм цолд тодорхойлсон Л.Гантөмөр сайдад баярлалаа” гэсэн юм.
Т.Болормаа
URL: