Хууль зөрчсөн алба хаагчдад хариуцлага тооцов

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр Баян-Өлгий аймгийн Өлгий, Цэнгэл суманд албан томилолтоор ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явуулжээ.
Аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Күмисханыг холбогдох хууль тогтоомж зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад томилсон нь шалгалтаар тогтоогдсон тул тус аймгийн Засаг даргын захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Пернегүль, Ногооннуур сум дахь сум дундын эмнэлгийн ерөнхий эмч А.Мухтар нарт албан тушаалын цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
О.Сайхан

URL:

Сэтгэгдэл бичих