Эдийн засгийн хямрал чамд баярлалаа

http://www.bolod.mn/Upload/news/olloo_mn_1420611935_neft.jpg

Эдийн засаг хямарсан гээд л дээр дооргүй муу амалсаар…  Аливаа зүйл сайн муу гэсэн хоёр үр дагавартай байдагчлан муу амалж байгаа эдийн засгийн хямралд ч бас сайн дал нуугдсаар байна.

Үнийн хөөсөрсөн хөөрөгдөл навс унаж байгаа нь сайн талтай мэт. Эдийн засгийн хямрал гэж улсын эдийн засаг унаж, ноён ам.доллартай харьцах мөнгөний үнэ унасан л төдий. Иргэдийн хувьд авдаг цалин, тэтгэвэр /300 мянган төгрөг/ хэвээрээ л байгаа.

Харин ашгийн төлөө бүхнээ зориулдаг манайхны хэд дахин нугалсан хөөрөгдсөн үнийн хөөс арилж байгаа ард түмний хувьд сайн зүйл.

Баримт нэг: Өнгөрсөн хавар “Долоон буудлын Должин эмээ” гэдэс цувдайгаа хүнтэй хувааж авдаг тухай нийтлэл гарч олныг хэсэгтээ л шуугиулсан билээ. Тэгвэл одоо өнөө тэнгэрт тулаад байсан МАХ-ны үнэ нэг хуушуурны үнэтэй тэнцэх нь холгүй болчихлоо. Ингэснээр Должин эмээ цувдай гуялдаг байсан үнээрээ нэг кг мах /нэг кг ямааны мах 1500 төгрөг/ авах боломжтой боллоо. Энэ бол сайн хэрэг.

Баримт хоёр: Хэдэн жилийн өмнөөс л байрны үнэ тэнгэрт хадаж метр квадратын үнэ 2 сая дөхөж байсан бол өнөөдөр энэхүү хөөсөрсөн үнэ метр квадрат нь 1,500 саятай түүнээс ч бага болж байгаа нь ч сайн хэрэг.  Үүнээс ч илүү хямдрах боломжтой хэмээн эдийн засагчид үзэж байна.

Баримт гурав: Бидний өдөр тутамд л хэрэглэдэг бинзений үнэ басхүү буурч эхэллээ. Экспортын татварын хөнгөлттэй оруулж ирдэг түлшийг эзэмшдэг цөөхөн хувийн компаниуд болох Петровис, Шунхлай, МТ, зэрэг монополь үнийн хөөрөгдөл ч эдийн засгийн хямралтай холбоотойгоор саяхнаас алслагдсан аймгуудад буурч байгаа таатай мэдээ иргэдийн сэтгэлийг сэргээж байгаа нь ч таатай зүйл.

Мөнгөний төлөө хөөсөрсөн үнээр ард иргэдийн нуруунд хүнд ачаа болгож байсан ченж болон хувийн компаниудын үнэн төрхийг харуулж байгаа эдийн засгийн хямралд баярлалаа л гэж хэлэе.

Харин улсын эдийн засгийг хямрааж, өөр хоорондоо уралцсаар байгаа улстөрийн хүчнийхний хувьд бол өөр хэрэг…

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих