Төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос харъяалал харгалзахгүйгээр авна

7._700x700

Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн 200 гаруй үйлчилгээг төвлөрүүлсэн  “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах бэлтгэл ажил явагдаж байна. Тус төвийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж байгаа юм.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 200 гаруй төрийн албан хаагч ажиллана. Мөн зарим үйлчилгээний төлбөрийг шууд тушаахаар зохицуулж Улаанбаатар, Голомт банкны салбарыг байгуулжээ.

Нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Тус төв иргэдэд дараахь боломжуудыг олгоно.

-200 гаруй төрийн үйлчилгээг нэг дороос авах
- 60 гаруй төрийн үйлчилгээг газар дээр нь шууд авах
- Оршин суугаа харъяаллаар хязгаарлагдахгүйгээр үйлчлүүлэх
- Уртасгасан цагаар үйлчилгээ авах
-Тохилог орчинд үйлчлүүлэх
Тус төв ирэх оны нэгдүгээр сарын 4-ний өдөр ашиглалтад орох юм.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих