“Эгшиглэнт чимээг эрхлүүлэн өхөөрдөх шүлэг”
Хүмүүний зүрхэнд нүүдлэх он цагийн түүчээ
Хүсэл чимээлсэн үрсийн мөрөөдөл болон урсана
Цагаахан цаас шиг тэдний сэтгэл дээр
Цалин мөнгөн аялгуу аз жаргалын дуу хадааж
Ачит хүний зүтгэл гэрэл болон цацрахдаа
Айсуй ирээдүйн өнгөнд бахархал бүтээж гэрэлтнэм
Хүүхэд насны гэгээн тойрогт гар гараасаа атгалцаад
Хүж дэлхийн наран доор өхөөрдөл өлгийдөн зогсох
Ирээдүйн монголын бяцхан зүрхнүүд
Их л чимээтэй цохилож байна түг түг түг түг
Өвлийн цасан дээр буусан өнгийн солонго мэт
Өвгөн модны мөчирт нахиалах энхрий навчис мэт
Тодоос тод гэрэлтэх олон олон одод
Холын холд тусах мөнхийн гэгээ билээ
Хөөрцөглөн тоглох насан дээрээ хүсэл зорилго нэгтгэж
Хөгжим хэмээх урсгалд түрлэг нэмэн долгиотох
Авъяаслаг монголчуудын өнөөдрийн наран эгшиглэнт чимээ
Алдаршин хайрлагдах төөрөг заяанд ирсэн энхрийхэн цэцгэс
Өхөөрдөм өөлхөн бяцхан зүрхнүүдийн чимээг сонсооч
Өнгө өнгөөр гялалзах монгол тулганы очисын илчийг мэдрээч
Хайр сонордсон хүн таньд аз жаргал түгээсэн
Хайрлахаас аргагүй хамгийн эгдүүтэй эгшиглэнт чимээг
Энэ шүлгээрээ эрхлүүлэн хайрламуй
Эрхэм та ч бас сэтгэлийн алгаа дэлгэж хайраар тэднийг тэврээрэй.
Б. Оршихуй
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
mundag .amjilt husie duu nartaa .minii duu nar delhiid neree gargaarai.AMJILT;