Тууз хайчлах синдром үргэлжилсээр…

http://www.bolod.mn/Upload/news/4875a5264220b1598ce138bb48ee80d2-810x494.jpg

Сонгууль дөхөөд хаа сайгүй тууз хайчлах синдром үргэлжилсээр л байна. Ядаж байхад хямрал тохиогоод хайчлах тууз ховордсоныг ч хэлэх үү улстөрчид боломж алдахгүйг хичээх болжээ. Хамгийн ойрын жишээ Архангай аймагт “Гудамж” төслийн хүрээнд баригдсан автозамын нээлт байна. Тус аймагт 8.7 км автозам, 3.25 км дугуйн зам шинээр барьжээ.

Мөн аймгийн төвийн долоон уулзварыг засаж янзалсан байна. Энэ ажлын нээлтэд зүй нь бол аймгийн засаг дарга, тухайн ажлын гүйцэтгэгч компаниудын удирдлагууд оролцож тууз хайчлах ёстой гэж та бодох биз. Тэгвэл Ерөнхий сайд хэргээр Архангайг зорьж найман км замын нээлтэд тууз хайчилжээ. Дагаад Архангайгаас сонгогдсон гишүүд ч явж. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гээд сайд, парламентын дарга нар, гишүүд  оролцсон сүрдмээр баг дагалджээ.

Засаг дарга нь ч эдний бараа сүрэнд дарагдаж хоцормоор. Удахгүй тэд архангайчуудаас гавьяа нэхээд зүгээр суулгахгүй л байх даа. Найман км зам дээр ингэж овоорохыг бодвол сонгууль дөхөөд улстөрчид амьсгаа өндөртэй л яваа бололтой. Юун төрийн алба ажил манатай.


URL:

Сэтгэгдэл бичих