Б.Хурц суллагдаж, Монголд байгаа хэмээн Германы єдєр тутмын сонин, сайтад мэдээлжээ
Єнгєрєгч долоо хоногт манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Хурцыг батлан даалтад гаргасан тухай мэдээлэл цацагдаж байсан-
Манай улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Батын Хурц долоо хоногийн ємнє суллагдсан талаар Германы “Sued-deutsche Zeitung” гэх єдєр тутмын сонин болон сайтад єчигдєр мэдээлжээ. Тус сонинд бичсэнээр Б.Хурц Герман улсаас аль хэдийнэ гарч, эх орондоо очсон байх учиртай гэнэ. Түүнчлэн Б.Хурцын талаар Германы хуульчдын мэдэгдсэнээр бол Германы прокурорын шийдвэрээр түүнийг баривчлах тогтоолыг цуцалсан тул ийнхүү суллан тавьсан гэнэ. Энэ мэдээлэл Герман улсын бусад мэдээллийн хэрэгслээр гарах болсон бєгєєд єчигдєр дээрх сонинд нийтлэгдсэн байжээ.
Єнгєрєгч долоо хоногт манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Хурцыг батлан даалтад гаргасан тухай мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл тухайн үед батлан даалтад биш Герман улсын прокурорын шийдвэрээр суллагдсан бололтой. Германы “Sueddeutsche Zeitung” сонин нь нэр хүндтэй сонин бєгєєд 1945 оноос хойш єдєр тутам хэвлэгдэж байгаа аж. Тэгэхээр энэ сонин ташаа мэдээлэл гаргаагүй бололтой. Германы хэвлэлүүдийн бичиж, тэм-дэглэж байгаагаар Монголын тагнуулч саяхан Монголдоо ирсэн болж таарах нь ээ.
Д.СҮХБААТАР
URL: