Согтуугаар танхайрч хүүхдүүдээ цонхоор шидэх гэж байсныг аврах ангийхан амжиж аварчээ

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 8 давхарт айлын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага оройн 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагаар  Аврах ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход 27 натай эрэгтэй архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэх гэж байсныг аврагчид 9 давхарын айлын цонхоор доош буун тус айлын  гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аюулгүй болгосон байна.

Аврах  ажиллагааг зохион байгуулж байхад согтуугаар хүүхдээ цонхоор шидэх гэж байсан 27 настай иргэн Б аврагчид руу хутга барин дайрч байсан байна.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан бөгөөд 2 хэсэгт хуваагдан хаалганы гадна Б-г саатуулж байхад нь зарим нь цонхоор орж 2 хүүхдийн амийг аварч цагдаагийн байгууллагад эсэн мэнд хүлээлгэн өглөө гэж  нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 11 December 2015

муу хогийг өөрийг нь цонхоор шид!!!

Сэтгэгдэл бичих