“Лалын улс” нефтиэ Сири, Туркт худалддаг гэв
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газар болон Туркт нефть худалдаж, 500 мянга гаруй долларыг “Лалын улс”-ын босогчид олсон гэж АНУ-ын Сангийн яамны ахлах албан тушаалтан мэдээллээ.
Сири, Иракт эзэлсэн нутагтаа үйлдсэн халдлага, хүчирхийллээ лалын шашнаар зөвтгөдөг, хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийг устгана гэж АНУ, Франц, Их Британи, Орос зэрэг улс амласан билээ.
Сирийн иргэний дайны фронтын шугамын дагуух байгууламжаас сар бүр 40 сая долларын нефтийг босогчид зардаг тухай, “Лалын улс”-ын нефтийг худалдааны тухай нарийвчилсан тайлбарыг өгөх үеэрээ АНУ-ын Сангийн яамны албан тушаалтан Адам Зубин мэдэгдсэн юм.
“Лалын улс”-ын нефтийн ихээхэн хувь нь Асадын мэдэлд очдог бол зарим хэсгийг “Лалын улс”-ын мэдлийн нутагт дотооддоо хэрэглэдэг байна. Мөн нефтийн тодорхой хувь нь Курдын нутаг болон Туркт очдог гэж Зубин хэлжээ.
Х.Аминаа
Эх сурвалж: ”Монцамэ” агентлаг
URL: