Г.Уянга:Шударга ёс эвсэл наймаа хийж байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болохоор шийджээ. Өчигдөр МАХН-МҮАН-ын Шудрага ёс эвслээс  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын гишүүдийг томилуулах албан бичиг илгээжээ. Энэхүү албан бичигт Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаяр, Эрүүл мэнд спортын сайдад Ц. Оюунбаатарыг томилуулахаар санал болгож байгаагаа илэрхийлжээ.

Н.Энхбаярын барьж байгаа бодлого, үйл ажиллагаа, нүүдлийг шүүмжлэгсэд нэмэгдсээр, энэ хүнийг Шадар сайд болбол Ч.Сайханбилэгийн танхимд ажиллахгүй гэж Зам тээврийн сайд М. Зоригт жиргээд байна.

Харин Шударга ёс эвслийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга нэлээн хатуухан үг түүнд дайжээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Хошин шогийн хэлбэр рүүгээ л явж байна. Шадар сайд болох гээд байгаа Н.Энхбаярыг би танихгүй. Миний мэддэг Н.Энхбаяр 2005 онд ерөнхийлөгч болоод байхгүй болсон. Энэ хүнтэй нэгэн цагт мөр зэрэгцэн зүтгэж явсан нь үнэн. ОДоо бол миний таньдаггүй, шал өөр Н.Энхбаяр харагдаад байгаа юм. Өөрөө тийм болоод байна уу, дэргэд байгаа хүмүүс тийм болгоод байна уу. Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан хүн ийм жижигхэн албан тушаалын төлөө ингэж явна гэж байдаг юм байх даа. Тэгээд явж байна гэхээр миний мэддэг Н.Энхбаяр байхгүй болсон гэдэгтэй таараад байгаа юм. Бие, царай нь байна, гэхдээ сэтгэхүй нь биш ээ” гэжээ.


URL:

Нэр: зочин Огноо: 11 December 2015

уянгыг шүүмжлээд байдаг энхбаяртай мөр зэрэгцээд явж эхлэхлээр нь гайхаж байлаа. гэгсэн одоо энхбаярыгаа тэгэж байна ингэж байна гээд байгааг бодвуул энхбаярыгаа тагнуулдах гэж намд нь орсын болуу ямар ч байсан Чингис хааны анд Жамух шиг ажиллаад байгаам болуу ккк

Нэр: bi Огноо: 13 December 2015

uyanga ooriinhoo uzel bodliig helj bna humsaa nuugaagui yadag um

Сэтгэгдэл бичих