В.Путиний хуягласан лимузин
Оросын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Д.Медведев нар “Mercedes-Pullman S600 Guard” хэмээх загварын тусгай захиалгаар үйлдвэрлэдэг хуягласан лимузин хөлөглөдөг. Оросын Ерөнхийлөгчид 90-ээд оны дунд үеэс энэ загварын автомашин унадаг болсон.
Энэхүү автомашины хуягласан шилний зузаан 60 мм, хаалганы жин 160 кг аж. Уг автомашин нэмэлт тоноглолыг оруулж тооцвол нэг сая орчим евро хүрнэ гэж үздэг. В.Путиний унадаг “Mercedes Pullman”-ы урт 6.2 м ба гурван тонн жинтэй гэнэ. Машинд нийт 400 морины хүчтэй зургаан цлиндртэй хөдөлгүүр суурилуулсан байна.
Түүнчлэн машины тээшний хэсэгт суурилуулсан тусгай камерын тусламжтайгаар машины ард талыг хянах боломжтой. Харин машин суурилуулсан холбооны хэрэгсэл болон аюулгүйн системийг чандлан нууцалдаг байна.
Энэхүү лимузин нь галт зэвсэг, гранатны дэлбэрэлтээс хамгаалагдсан аж. “Pullman” зүгээр ч нэг хуягаар гадарласан машин биш гэнэ. Уг автомашины хуяг нь кузовынхоо нэг хэсэг нь болдог. Түүнчлэн машинд гал унтраах, хорт хийнээс хамгаалах систем суурилуулжээ. Дээр нь машины электрон системүүд нь өндөр хүчин чадал бүхий хэт давтамжтай долгионоос хамгаалжээ
Эх сурвалж: Cars Mongolia
URL: