Эрхэм гишүүд хүний эрхийн төсвийг танажээ
Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Монгол хүний эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж байгааг эргэн харж, хийсэн ажилдаа дүгнэлт хийх учиртай өдөр.
Гэвч өнгөрсөн сард УИХ-аар ирэх оны төсвийг батлахдаа хүний эрхийг хамгаалагч гол байгууллага Хүний эрхийн үндэсний комиссын төсвийг хасчээ. Үүгээр бол Монгол Улс 2016 онд иргэдийнхээ эрхийг хамгаалахад 748.4 сая төгрөг зарцуулахаар болж байгаа юм. Энэ оныхоос 100 сая төгрөгөөр дутуу гэсэн үг.
Хүний эрхийн зөрчил жилийн жилд нэмэгдэж, тэр хэрээр хүний эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ёстой. Үүнд хамгийн гол хөдөлгөгч хүч нь төсөв хөрөнгө. Төсвийн хүчээр л тэд хүний эрхийн боловсролыг олон нийтэд хүртээмжтэй түгээж, эрх нь зөрчигдсөн нэгний төлөө хөл хүрэх газраа явж, судалгаа шинжилгээ, олон улсын туршлагыг судлах гээд олон ажлыг амжуулдаг. Гэвч ирэх жилийн төсөв нь хасагдсанаас болж эдгээр ажлын ихэнх нь таг зогсоход хүрсэн байна.
Уг нь УИХ-ын гишүүд бол сонгогчдыг төлөөлж, тэдний эрх ашгийг хамгаалахаар сууж байгаа хүмүүс. Энэ утгаараа тэд бас хүний эрхийн хамгаалагчид. Гэтэл эрхэм гишүүд олон улсын хүний эрхийн өдөрт ийм “бэлэг” барьсан болж таарах нь.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зөв зөв. Бямбадорж Оюунцэцэг хоёр олон жил энэ байгууллагыг тушиж уялаа шүү дээ. Угаасаа тэр 2 юу ч хийхгүй. Гайгүй хүмүүс томилодсон хойно төсвийг нь нэмэх нь зөв.