Насанд хүрээгүй хүүхэд гулгаа массажист болжээ
Нийслэлийн СХД-ийн 14 дүгээр хороо Цамбагаравын “Соёмбо” кинотеатрын ард байрлах “Цагаан дэглий” зочид буудлын 204, 205 тоот өрөөнүүдэд биеэ үнэлж байжээ. Гулгаа массаж гэх 88… утасны дугаараар биеэ үнэлж байсан М, Т нарын уг хууль бус үйл ажиллагааг зогсоон, баримтжуулж, шалгаж эхэлсэн байна.
Мөн “Гулгаа массаж” 992… дугаарын зараар биеэ үнэлдэг насанд хүрээгүй Б гэгч охиныг илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 26 дугаар хорооны хэсгийн байцаагчид хүлээлгэн өгч, ар гэрт нь мэдэгдэж ажиллах чиглэл өгчээ.
Тиймээс насанд хүрээгүй охидуудаа хаана, юу хийж байгаад анхаарал тавьж байхыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: