Ч.Сайханбилэгийн танхим Н.Энхбаярыг хүлээж авах уу
МАХН-ынхан Шадар сайдаар намын даргаа болгох саналыг тавьжээ. МАХН дотор ч, АН дотор ч дараагийн Шадар сайд Н.Энхбаяр байж болох юм гэж ярилцсан байна. Гэтэл Ч.Сайханбилэгийн танхим түүнийг хүлээж авах уу гэдэг байна. Танхимын зарим гишүүн эхнээсээ Н.Энхбаяр орж ирвэл сайдын ажлаа өгнө гэлцэх болов. Зам, тээврийн сайд М.Зоригт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Н.Энхбаярын ажиллах танхимд ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Хэрэв бүлэг нь нам нь шийдээд Ч.Сайханбилэгийн танхим Н.Энхбаярыг хүлээж авбал, Зам, тээврийн сайд ажлаа өгөх нь. Түүнтэй ижил бодолтой хэр олон хүн байгаа бол.
Н.Энхбаяр Шадар болж, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдын суудалд очих тохироог нам дотроо хийсэн байна. Түүнийг Шадар сайд болгох гэж байгаагийн учир нь АН, МАХН-ын ирэх сонгуульд гар барьж, нэг талдаа ажиллах тохиролцоо гэж ойлгож болохоор. Н.Энхбаяр эрх баригчдаас дэмжлэг авч, өөрөө албан тушаалд очих нь намынх нь нэр хүндэд тустай. Энэ утгаараа тэр улс төрийг намын гишүүдээрээ дамжуулах бус өөрөө оролцон удирдах бололцоог түүнд бүрдүүлж өгч буй юм.
МАН, МАХН нэгдэх үү, аль эсвэл эвсэх үү гэх яриа гарч л байсан. Харин Шадар сайдын суудлыг Н.Энхбаяр сонгосныг харахад МАН, МАХН-ын хамтрал худал болж байх шиг байна. Эрх баригчдаа дагах нь магадгүй МАХН-ын хувьд алдаж болохгүй боломж ч байж мэдэх. Үүнийг олж харсан болоод тэр үү Н.Энхбаяр Шадар сайд болох асуудлыг гаргаж, АН, МАХН-ын гишүүдийн дунд яриа өрнөж байна. Гагцхүү Ерөнхий сайд түүний танхим хүлээж авах болов уу.
М.Төр
Эх сурвалж: Tsenzurgui.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ugaasa ene huniig odoo hen oruulahiig husehw deee
Энхбаяр одоо больчих хэрэгтэй гэртээ хэдэн хүүхдээдээ тойруулаад сууж бвал таарна шдээ
Ergj irsen n gdg yum bolood l bgaam bzdee
Saikhanbileg huleej avah herggui umnu n mash olon asuudald holbogdoj bsn huniig odoo yu hne gj huleej avhavdeee
Ярьшигөө одоо энэ л дутаж гэнэ дээ, бид тэртээ тэргүү болоод явчих блгүүдээ Энхбаяраар л дутаж гэнэ
Монголын төлөө цохилох зүрхтэй Сайханбилэг Баярцогт Батцогт Ж.Энхбаяр Бямбацогт Тэмүүжин гээд сайхан залуучууд идэр насныхнаа битгий инэж доромжилж байгаач. Ерөнхийлөгч байсан хүн өглөө босоод хор найруулж өдөр бүр өөрөөрөө шоу хийж одоо бүр шадар сайд болно гээд явж байгааг өөр өнцгөөс хараач хүмүүсээ. Тэр Дорлигжав Оюунбаатар гэсэн мундаг хуульч нар чинь зүгээр л баг зүүгээд 2 битгий хэл 20 талд ажиллаж байна шүү дээ. Үр хүүхдэдээ бид нар ямар л төр, улс хүлээлгэн өгөх гэж байна даа.
Энхбаяр аа одоо зайлаад өгөөч
Гуйя