Г.Ариунбаатар Буриадын төрийн шагнал хүртжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин, “алтан хоолойт” Ганбаатарын Ариунбаатар ОХУ-ын Буриад улсын төрийн шагнал хүртжээ. Тэрбээр дэлхийн дуурийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн билээ.
Тус уралдаанд түрүүлсэн уран бүтээлч олон түүний багшид төрийн шагнал олгох шийдвэрийн дагуу дуучин Г.Ариунбаатар, түүний багш Буриадын ардын жүжигчин Дарима Линховоин нар Буриад улсын төрийн шагнал хүртээсэн байна.
Г.Ариунбаатар энэ сарын 19-ний өдөр өөрийн уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолт “Монгол сонгодог”-оо монгол түмэндээ толилуулахаар бэлтгэж буй.
Б.Бэхи
Эх сурвалж: Shuud.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Баяр хүргэе! Урам бүтээлийн улам өндөр амжилт ерөөе!