Ё.Лхагвасүрэн: Танхайрсан зүйл ангиар хэрэг үүсгэсэн

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч арван сартай хүүхдийг “хоолоо идсэнгүй” гэж хэрцгийгээр зодсон бичлэг цахим сүлжээгээр тарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. -Арван сартай хүүхэд зодсон тогоочид цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Ямар зүйл ангиар шалгаж байгаа вэ?

-Цэцэрлэгийн тогоочид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн бол 3-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо эцэг эхчүүдээс мэдүүлэг авч байна.

-Мэдээлэл өгсөн багшийг гэмт хэргийг нуун дарагдуулсан, ажлаас халагдсаныхаа дараа мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үү?

-Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичлэг ирсэн байгаа юм. Мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзээд Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Дундговь аймгийн цагдаагийн газрынхан шалгалт хийж прокурорт танилцуулаад 181.2.1-аар зүйлчлэн хуулийн дагуу шалгаж байна. Мэдээлэл өгсөн багш нуугдмал зүйлийг илрүүж, нийгэмд ил болгосон. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй.

С.Хорлоо


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 December 2015

Nasand hureegui huuhdiig enee teree huuliin zaalt bhgui yum bhdaa

Сэтгэгдэл бичих