Нэг бус удаа дампуурч байсан олны танил хүмүүс

Walt Disney

Хүн бүр амьдралдаа алдаа гаргадаг. Тэдний нэг Walt Disney1920 онд дампуурлаа зарлах гэж байсан тухай US Legal - ийнхан тэмдэглэсэн байдаг ажээ. Түүний амьдрал Mickey Mouse – ийг бүтээсний дараа сайжирсан ч «Snow White and the Seven Dwarfs» киноны үеэр санхүүгийн багагүй бэрхшээлтэй тулгарчээ. Гэвч хөдөлмөр зүтгэлийнхээ шимээр амжилттай давж гарсан түүхтэй.

Mike Tyson

Түүнийг 20 жилийн карьерийнхаа турш $400 сая гаруй ам.доллар олсон гэдэг. Гэвч тансаг хэрэглээнээсээ болж дампуурлаа зарлахад хүрчээ. Тэрээр 2003 онд $23 сая ам.долларын өрөө төлж дийлэлгүй дампуурсан гэнэ. Гар утасны хэрэглээний төлбөр нь $225.000 ам.доллар бол төрсөн өдрөө $400.000 ам.доллараар тэмдэглэдэг. Тэгвэл хайртай барсынхаа тэжээлийг $8000 ам.доллараар авч $63.000 ам.долларын үнэтэй тансаг лимузин хөлөглөдөг байжээ.

Lady Gaga

Тэрээр 2009 оны The Monster Ball Tour аялан тоглолтынхоо үеэр ямар ч мөнгөгүй болж байжээ. Дансандаа $3.000.000 ам.доллартай байсан Lady Gaga байсан бүх мөнгөө тайз засалтандаа зориулсан гэнэ. Энэ тухай US Weekly Magazine - ийн нэгэн нийтлэлд бичсэн байсан ба удалгүй Live Nation Entertainment - ээс $40 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч чадсан нь амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн гэнэ.

Francis Ford Coppols

«Загалмайлсан эцэг» киног бүтээгч найруулагч Francis Ford Coppola 1990-ээд онд дампуурч байсан удаатай. Тэрээр «One from the Heart» киногоо бүтээхээр зээл авч киногоо $27 сая ам.доллараар хийсэн ч $4 сая ам.долларын л ашиг олж ихээхэн алдагдал хүлээж байжээ.

Larry King

Телевизийн салбарын хамгийн алдартай бас хамгийн баян хүний нэг нь Larry King юм. Гэвч түүний карьер үргэлж амжилттай байгаагүй. Тэрээр CNN – ийг ярилцлагын нэвтрүүлэг хөтлүүлэх санал тавихаас өмнө санхүүгийн асуудалтай байжээ. Бизнес хамтрагчийнхаа мөнгийг залилсан хэмээн хоригдсон удаатай гэнэ. Радиогийн шоугаар амжилт олоогүй ч тэрээр CNN – ийн саналыг хүлээж авснаараа амьдралдаа шинэ хуудсыг нээсэн ажээ.

Donald Trump


Бизнес могул Donald Trump ажил хэрэг болон амин хувийнхаа санхүүг тусад нь барьдаг. Өнгөрсөн 20 жилийн дотор түүний бизнес дөрвөн ч удаа дампуурч байжээ. Хэдий хувийн авиа компаниасаа эхлээд зочид буудлынхаа 50% – ийн хувьцааг алдсан ч гэсэн эргэн хөл дээрээ босч чадсан юм. Одоо тэр $4.5 тэрбум хөрөнгөтэй.


URL:

Сэтгэгдэл бичих