Согтуу явган зорчигчид осолд өртжээ

Согтууруулах ундаа хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигчид осол өртөж, гэмтжээ.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Хувьсгалчдын гудамж  “Телевиз” худалдааны төвийн баруун замд H.Sonаta маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч  38 настай эрэгтэй Э нарын хоёр хүнийг мөргөж гэмтээсэн осол өчигдөр гарсан байна. Осолд өртсөн явган зорчигчид согтуу байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Уул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигчид шийтгэл хүлээлгэхээр заасан.

54 дүгээр зүйл. Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиx

54.5. Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

Б.Хүлэг


URL:

Сэтгэгдэл бичих