Ирвэс хамгаалагчийн үхлийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн илрүүлэлт ямар шатандаа байгааг өнөөдөр хэвлэлийнхэн тодрууллаа.

Тэрбээр, “Юуны өмнө Хууль зүйн сайд гэдэг хүн бол шалгаж байгаа хавтаст хэргийг үзэж хардаг хүн нь биш. Мэдээлэл авахын хувьд авсан.Шалгах ажил ямар шатандаа явж байгаа, ямар хүч хэрэгслээр ажиллаж байна гэдэгтэй нь л танилцдаг.

Байгаль хамгаалагчийн асуудал бол анхааралд орсон, УИХ-ын дарга хүртэл үүрэг өгсөн. Надад өгсөн цагдаагийн мэдээллээр байгаль хамгаалагч залуу эзгүй хээр гэнэт амиа алдсан. Яг тухайн үед гэрч, ойр тойрны хүмүүс байгаагүй учир шууд очоод тогтооход их түвэгтэй байгаа. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их гарч байна. Жишээ нь, сэтгэцийн хувьд асуудалтай байсан байж болохоор, зарим нь ахуй хүрээний асуудал байсан байж болохоор, зарим нь заналхийлсэн байж ч болохоор гэх мэт мэдээлэл гарч байна. Цагдаагийн байгууллага мэдээллийн захаас нь тодруулахаар ажиллаж байна. Илрүүлэхэд нэлээд түвэгтэй хэргийн нэг юм шиг байна гэсэн. Би ийм л хэмжээнд мэдээлэл авсан” гэлээ.

Харин С.Зориг агсаны гэргий Д.Булганыг барьж хорьсон хэргийн тухайд, “Надад хэвлэлийнхний хэмжээний л мэдээлэл байна. Юу болоод яагаад баривчлав гэдэг дээр илүү мэдээлэл алга” гэлээ.

Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих