Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх шийдвэр гарлаа
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2013 оны долдугаар сарын 15-ны хуралдаанаар Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон нэрийдэх шийдвэр гаргасан. Ингэснээр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Чингисийн талбай хэмээн нэрлэж ирсэн юм.
Тухайн үед НИТХ дахь МАН-ын бүлгийн тэргүүлэгчид эсэргүүцэж байсан боловч олонхийн саналаар дэмжсэн байдаг. Иймээс МАН-ынхан Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх асуудлаар шүүхэд хандаад байсан. Харин энэхүү асуудлыг өчигдөр анхан шатны шүүхээр хэлэлцэж, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож нэрлэсэн нь буруу гэсэн шийдвэрийг гаргав.
Ингэснээр Чингисийн талбай гэж нэрлэсэн захирамжийг хүчингүй болголоо. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш юм. Хэрэв НИТХ-ын тэргүүлэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандвал анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болно.
Улмаар давж заалдах болон хяналтын шатны хуралдаанаар энэхүү асуудлыг эцэслэн шийдсэний дараа Сүхбаатарын талбай эсвэл Чингисийн талбай гэж нэрлэх эсэх нь шийдэгдэх юм. Юутай ч анхан шатны шүүхээс Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгоод байна.
Г.Ган
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Оор хийх ажил зондоо бнашдээ эргуу буурал халзкануудаа