Шуурхай: АМГ-ын дарга асан Д.Батхуяг магадлангаар суллагдлаа
Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг дөнгөж сая магадлангаар суллагдлаа. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид ял эдэлж байсан юм. Магадлангаар суллагдах тогтоол өнөөдөр гарсан учраас дөнгөж сая ар гэрийнхэн нь тус ангид ирж авч явав.
Д.Батхуяг нь АМГ-ын даргаар ажиллаж байхдаа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартаа хамтран 106 лицензийн зөвшөөрлийг хууль бусаар олгосон хэрэгт буруутгагдсан. Улмаар анхан шатны шүүхээс Д.Батхуягт 6.6 жил, Т.Даваацогтод зургаа, харин н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нар тус тус 5.1 жилийн хорих ял оноогоод байсан юм. Мөн хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийн ялыг тус тусад нь хөнгөрүүлж, Д.Батхуягийн ялыг дөрвөн жил гаруй, бусад гурван хүний ялыг гурван жил гаруй болгож, хөнгөрүүлсэн байдаг.
Г.Лхагваа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Худлаа юм бичихээ больдоо. Суллагдсан нь унэн бх авсан ялын хэмжээ, зуйлчлэл буруу байна. Батхуягт болон бусдад давж заалдах шатны шуухээс ялыг нь нэмсэн ш дээ