Оргодол этгээд манай хилээр нэвтрэхийг завджээ
Монгол, Орос хоёр улсын хил дээр хар тамхины наймаачинг баривчилсан талаар Оросын Кемеров мужийн Цагдаагийн газраас өнөөдөр мэдээлжээ.
Өнгөрсөн оны зун Тажикстаны 44 настай иргэнийг Кузбассд хар тамхи зарж борлуулсан хэргээр баривчилсан аж. 200 грамм героин худалдаж байгаад үйлдэл дээрээ баригдсан түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан гэнэ.
Гэтэл шүүхээр хэргийг нь шийдвэрлэхээс долоо хоногийн өмнө тэрбээр оргон зайлж, улмаар манай улсын хил давахыг оролдоод ийнхүү баригджээ. Гэмт этгээдийг баривчлан Кемеров хотод аваачсан бөгөөд 20 хүртэлх жилийн хорих ял ногдуулах бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: