Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр болов
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай улсад хүрэлцэн ирэх ХБНГУ-ын Канцлер А.Меркелийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах зарим Хэлэлцээрийн төсөл, тухайлбал эрдэс баялгийн боловсруулах үйлдвэрлэл болон батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
“Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай” Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн төслийг хуралдаанаас дэмжсэн байна.
Хэлэлцээрт НҮБ -ын энхийг дэмжих болон олон улсын терроризмын эсрэг тэмцэх ажиллагаа, хоёр улсын хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тусгасан, хэлэлцээрийн нөхцөл, хүчин төгөлдөр байх хугацаа, нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг тодотгосон шинэ заалт оржээ. Хэлэлцээр байгуулснаар Зэвсэгт хүчний шинээр байгуулах энхийг дэмжих болон барилга-инженерийн ангид техник тусламжаар авах боломж бий болох юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: