БСШУЯ ажлаа хий
Шинжлэх ухааны ажилтнуудынхаа цалинг 3 дахин нэмэгдүүл, Тэдний нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуул, эрдэмтэн судлаачдын зэрэг дэвийг нэмэгдүүл, хээрийн судалгааны зардлыг нэмэгдүүл , Боловсрол соёл шинжлэх ухааны яам ажлаа хий гэж салбарынаа яамны гадаа шинжлэх ухааны салбарынхан нэгэн дуугаар шаардлага тавьж байна. Ийнхүү бухимдах болсон шалтгаан нь БСШУ-ны яам шинжлэх ухааны салбарын ажилчиддаа сүүлийн жилүүдэд бага анхаарал хандуулсантай холбоотой учраас гэнэ.
Орхигдож хөгжихөө больсон салбартаа анхаарал хандуулахыг шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос 2 жилийн өмнөөс хэлж сануулж байсан ч тэдний үгийг үг гэж тоогоогүй учраас жагсаал цуглаан хийх дээрээ тулаад байгаа гэнэ. Улс эх орны хөгжлийн үндэс шинжлэх ухааны салбарын хүчин чадалтай холбоотой. гэтэл манай улсын шинжлэх ухааны салбар аль эрт балрын тоног төхөөрөмжтэй, ажиллах орчин нөхцөлд сүүлийн жилүүдэд ахиц өөрчлөлт гарсан нэг ч зүйл байхгүй байна. Тиймээс салбарын яам үүнд анхаарч, сүүлийн үеийн судалгааны багаж төхөөрөмжөөр ч хангах учиртай гэлээ. хэрвээ тэдний шаардлагыг нааштайгаар хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрүүдэд шилжинэ гэдгээ хэлж байна. дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд яамны өмнө суулт хийхээ ч дуулгалаа.
Бид салбарын яамны байр суурь ямар байгааг тодруулахаар дотогш орох гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Үүдний харуулын ярьснаар салбарын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар жагсаал хийж байгаа эрдэм шинжилгээний ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзахаа илэрхийлсэн байна. тэндээс чухам ямар шийдвэр гарсныг эргэн мэдээлнэ.
URL: