Кэйт Уинслет шээрэн болжээ
Кэйт Уинслет бол маш их амжилтыг олсон жүжигчин төдийгүй сайн ээж, эхнэр билээ. Уран бүтээлдээ ямар нэгэн завсарлага авалгүйгээр “Титаник”-ийн од бүсгүй гурван хүүхдийн ээж болж дөнгөсөн. Харамсалтай нь, сүүлийн төрөлт түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлжээ. Энэ тухайгаа тэрбээр нэгэн ток шоунд оролцохдоо ярьсан байна.
Гурав дахь төрөлтийнхөө дараагаар Уинслет бүсгүй олон удаа төрж байсан эмэгтэйчүүдэд тохиолддог нэгэн асуудалтай тулгарчээ. Тэрбээр шээс дуслын эрхтэнээ хянах боломжгүй болсон учраас үүнээсээ болж асуудалд орох дөхөж байгаа гэнэ.
40 настай Кэйт усан сангийн тавцангаас ус руу үсэрч чадахгүй, хоёрхон удаа найтаах боломжтой гэдгээ онцлов. Гурав дахь найтаалтынхаа үеэр өмдөндөө дусааж мэднэ гэдгээс айдаг болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: