Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа

22345fbbc2dc4a3coriginal

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа. Ингэснээр 15-аас дээш жил хамт амьдарсан ахмадууд нэг нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч тэтгэврийг нь улсаас үргэлжлүүлэн авах боломжтой гэсэн үг юм. Тэтгэврийн хэдэн хувийг олгох вэ гэдгийг Засгийн газраас тогтооно. Харин хууль 2017 оноос эхлэн хэрэгжих юм. Ингэснээр жилд 21 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Энэхүү хуулийн төслийг 2014 оны нэгдүгээр сараас 1-нд УИХ-д өргөн мэдүүлж байсан юм. Чуулганы хуралдаан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр үргэлжилж байна.

Г.Лхагваа

 


URL:

Сэтгэгдэл бичих