Марк Цукербергийн афоризм

“Facebook”-ийн ерөнхий захирал, үндэслэгч Марк Цукербергийн ишлэл үгсийг хүргэж байна.

•”Facebook”-ийг мундаг байх ёстой гэж би хэзээ ч бодож байгаагүй, тэр ашигтай л байх хэрэгтэй.

•Ганцхан шөнийн дотор тонн тонноор нь код хийж чадаж байвал үүнийг л үр дүн гэнэ.

•Нийгмийн сүлжээ бол нөхөрлөлийг орлохгүй, түүнтэй өрсөлдөхгүй, харин түүний үргэлжлэл.

•”Нийгмийн сүлжээ” кинонд арай өөрөөр харуулсан байна лээ. Үнэн хэрэгтээ “Facebook”-н түүх нилээд уйтгартай. Бид 6 жилийн турш суугаад л, код бичээд л байсан.

•Мөнгө хэрэгтэй хүн шиг би харагдаад байна уу?

•Бидэнд сурталчилгаа таалагддаггүй, гэхдээ түүний ачаар төлбөр тооцоогоо төлж чаддаг.

•Бизнест хамгийн гол нь ямар нэг чухал юманд анхаарлаа төвлөрүүлэх. Би зүгээр л өөрөө ашиглахыг хүссэн тэр зүйл дээрээ ажиллаад байсан юм.

•Хэрэв хүнд уураг тархи гэж байгаа л бол өөрийн цаг, амжилтын үр дүнгийн ихэнхийг өөртөө зориулахгүйгээр ажил олгогчдоо өгөх ёс суртахууны эрх байхгүй.

•Манай багийн нэг хэсэг болсон явдал л ажилтнуудыг маань урамшуулж, урагш хөдөлгөдөг юм. Энэ бол зүгээр нэг “Facebook” компани биш, энэ бол өөрийн сансар огторгуй.

• “Facebook” нь уламжлалт компани гэхээсээ илүүтэй Засгийн газрын байгууллага шиг. Бид асар олон тооны хүмүүстэй ажилладаг, иймээс бусад аль ч компаниас илүүтэй өөрийн дотоод бодлогын тухай бодох ёстой.

•Санал бодлоо илэрхийлэх боломжийг бид хүн бүрд өгсөн, тэгэхээр бас эрх мэдлийг өгсөн гэсэн үг. Яг энэ мөчид хуучин систем оршихоо больсон билээ.

•Та ямар нэг зүйлийг найз нөхөд, гэр бүлтэйгээ цуг ашиглаж байгаа бол түүндээ илүү их уягдаж, татагдах болно.

•Хэл нь санаа бодлыг дамжуулах хамгийн тохиромжтой арга биш.

•Ирээдүйд зөвхөн программчид ч биш бүх хүн программчлах элементүүдтэй холбоотой байх болно гэж би боддог.

•Хоолоор дутагддаг шигээ би серверээр ч дутагддаг. Гэхдээ би хоолгүй хэсэг хугацаанд байж чадах бол сайт харин серверүүдийн зохих ёсны бүтээмжгүйгээр мөхөж сөнөнө.

• Facebook бол үнэхээр сайхан туршлага, надад зүгээр л аз дайрсан юм. Гэвч би илүү их мэдлэг өгөх коллежид сургалтаа дуусгаагүйдээ харамсдаг. Тэнд дэлхий ертөнцийг нээж цэнгэлийн дээдийг амсана даа.

•”Facebook”-ийг компани болгох гэж бүтээгээгүй. Дэлхийг илүү холбоо харилцаатай, нээлттэй байлгах гэсэн нийгмийн үүрэгтэйгээр “Facebook”-ийг бүтээсэн юм.

•Цахиурт хөндийд олон хүн юу хийхээ мэдэхгүй байж компани байгуулсан. Тэгж болно гэж үү? Санаанаас эхлэх ёстой. Та дэлхийд ашигтай юу санал болгож чадах вэ? Дараа нь тэр санаагаа хэрэгжүүлж, компани байгуулах ёстой.

•Та ямар нэг юманд итгэж найдаж байж л компаниа байгуулах хэрэгтэй.

•Жижиг бизнесээ хөгжүүлэхэд 2 зүйл хэрэгтэй. Нэгт: Сайн программчидтай байх эсвэл шинэ санаа оноотой хүмүүсийг сургах. Хоёрт: Эдгээр санааг хэрэгжүүлэх боломж.

•Би ер нь сурталчилгааг үзэн яддаг, ялангуяа мулгуу рекламыг.

•Үйлдвэрлэл ба өөр бусад бизнес хэдэн жилийн дараа авсаархан, хурдтай болно. Энэ зайлшгүй.

•Надад дахиж Фэйсбүүк шиг санаа төрөхгүй байх гэж бодож байна.

•Хамгийн том эрсдэл бол ямар ч эрсдэлтэй алхам хийхгүй байх. Дэлхий дээр бүх юм маш хурдан өөрчлөгдөж байна. Баталгаатай бүтэлгүйтэх цорын ганц стратеги бол эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх.

•Facebook зөвхөн Америкийн компани байж, зөвхөн америк үнэт зүйлсийг даян дэлхийд сурталчлаасай гэж би хүсэхгүй байна. Жишээ нь хэвлэлийн эрх чөлөө гэсэн ойлголт бий. Бид хэвлэлийн эрх чөлөөнд дуртай, Facebook дээрээ түүнийг янз бүрээр дэмждэг. Гэвч улс орон бүр хэвлэлийн эрх чөлөөг өөр өөрөөр ойлгодог. Иймээс янз бүрийн улс орны хүмүүсийн ухаан санааг ойлгож, соёлын олон төрлийг “Facebook” дээд зэргээр хүлээж авдаг болгох нь миний хувьд гол зүйл.

•Боломжит зүйлийн хүрээнээс гарах оролдлогоо үргэлжлүүлэхийг би хүсч байна.

•Би өөрийн бизнесээ яаж зарах вэ гэж биш харин яаж хөгжүүлэн бэхжүүлэх вэ гэж л боддог. Олон хүний ажлыг бодвол манай ажил хамаагүй сонирхолтой. Бид зүгээр л өөрсдийн ажлаа хийх дуртай. Би хэзээ ч компаниа зарах тухай бодож байгаагүй.


URL:

Сэтгэгдэл бичих