Автобусны жолооч нар 405 осол гаргаж, 254 хүн гэмтээжээ
Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын харилцаа хандлага, хариуцлагагүй байдлаас үүдсэн ослын дуудлага сүүлийн үед нэмэгдсээр байна. Ослын улмаас автобусанд явж байсан жирийн зорчигчид болон явган иргэд мөргүүлж бэртэх цаашлаад амиа алдах харамсалтай хэргүүд гарсаар байгаа. Автобус жолоодож явж байж, анхаарал болгоомжгүй хурдтай явдаг, огцом тооромсолдог, тооромз барьдаггүй автобус жолооддог, зорчигчдыг элдвээр хэлж доромжилдог, хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол аваар гаргадаг гэх шүүмжлэл олон бий. Автобусны жолооч нараас болж олон хүн бэртсэн гэмсэн асуудал байгаа.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд автобусны жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан ослын долоон дуудлага бүртгэгдсэн. Явган зорчигчийг мөргөж гэмтээх, автобусны зогсоол дээр зогсч байсан иргэдийг мөргөж нэг хүний аминд хүрсэн гэх мэтээр ноцтой ослууд гаргасан. Тухайлбал энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар нийтийн тээврийн жолооч нар зам тээврийн 405 осол гаргажээ. Ослын улмаас таван хүн амиа алдаж, 254 хүн гэмтсэн тоо байна.
О.Сайхан
URL: