Ханиад, томууг 3-5 хоногт л эмчилж болно

Энэхүү зөвлөгөөг эмч нарын дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн, ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасангаас авсан болно. Түүнчлэн уг зөвлөгөөг дагаад үнэхээр хүүхдээ 3-5 хоногийн дотор эмчилж чадсан учир бусадтайгаа хуваалцахаар шийдлээ.

Хүүхдээ ханиад томуу тусгахгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Гэртээ болоод хүүхдээ гадуур дагуулж гарахдаа дулаан хувцаслах /хамар, ам, чих, магнайг нь сайн дулаалах/. Дулаан байлгахын хэрээр хүүхэд хөлсөөрөө дамжуулж вирусыг гадагшлуулдаг.

-Өрөө тасалгааг дулаан байлгах /18-22 градус/

-Шингэн зүйлийг хэвийн хэмжээнээс их өгөх /Хүүхэд өдөрт 2-3 аяга шингэн зүйл хэрэглэдэг байсан бол 5-6 аяга шингэн уулгах. Үүнд витаминлаг чанар ихтэй, төрөл бүрийн жимсний шүүс, аарц, сүү зэрэг орно./. Ингэснээр хүүхэд цусан дахь томуугын вирусыг хөөж гаргана.

Олон хүний хөлөөс зайдуу, сийрэг орчинд байлгах

- Гарыг нь тогтмол угаах

Хүүхэд ханиад томуу туссан үед хэрхэн эмчлэх вэ?

- Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэхээс гадна дараах 5 зөвлөгөөг хэрэгжүүлнэ.

- Ханиад туссан үед хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь явуулж болохгүй. Гадуур гарч айл хэсч, гэртээ хүн цуглуулахгүй, аль болох олны хөлнөөс зайдуу, сийрэг орчинд ,хэвтрийн дэглэм барих хэрэгтэй. Учир нь хүн ихтэй газар байх юм бол хүүхдийн ханиад улам үгжирч, бусдад тараах гэмтэй.

- Хүүхэд ханиад хүрсэн үед хэвтэрийн дэглэм барьж аль болох их унтуулж амруулах хэрэгтэй.

- Хүүхдийн хэвтэж байгаа өрөө 18-22 градусын дулаантай байх бөгөөд эмнэлгийн хэлээр 2 цаг тутамд 15 минут агаар оруулж, хавтгай гадаргуу дээр байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос шороо босгохгүй, хогоо шүүрдэхгүй, чийгтэй алчуураар цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ нь агаарт вирусыг дахин босгож ирэхээс сэргийлж буй хэрэг.

- Хүүхдийг ханиад хүрсэн үед хамгийн чухал анхаарал зүйл нь цаг тутам гарыг тогтмол угаалгах. Учир нь ханиад томуу хүрсэн үед хүүхэд ханиахдаа амаа дарах, нус цэрээ арчих мэтээр байнга вирусаа гартаа авч байдаг байна. Ингээд мянга эдгэрч байгаа ч эргээд тоглоом хоол ундаа барьж, вирустай хүрэлцсэнээр эргэж тусаад байдаг ажээ.

- Эмчийн бичиж өгсөн эмийг тогтсон цагийн дагуу уух. Давхар хүүхдийн дархлааг сайжруулах.

- Гэдэсний амсар барьсан ханиадны үед суулгалт, бөөлжихийг зогсоохын тулд 200 грамм хорсол бэлдэж 10 минут тутанд 10 граммыг өгсөөр дуусгах. Хэрэв яг энэ заавраар хорсолыг уулгах аваас хүүхдийн суулгалт зогсоно.

-Нүдний ханиадны үед хүүхдийн гарыг тогтмол угаах. Энэ нь гараар дамжсан вирус дахин нүдэнд орж, өвчлөлийг хүндрүүлэхээс сэргийлдэг байна.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих