20 барилга байгууламжийг хувьчлан нийслэлийн төсөвт 46,0 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа. 2016 онд нэг хуулийн этгээд, 19 барилга байгууламжийг хувьчилж, нийслэлийн төсөвт 46.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Хувьчлагдах хуулийн этгээд нь нийслэлийн өмчийн “Усан спорт сургалтын төв” НӨҮГ юм. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар худалдах юм. Харин хувьчлах жагсаалтад оруулсан 19 барилга байгууламжийн ихэнхи нь ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах барилгууд юм байна. Тиймээс хувьчилж хувийн хэвшилд шилжүүлснээр тухайн барилгын ашиглалт нь сайжирч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Өмч хувьчлалын гол зорилго нь хувийн хэвшлийг дэмжих, нийслэлд шинээр бий болох томоохон бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдсэн гэдгийг албаныхан онцоллоо.
Мөн өмч хувьчлалын ажлыг ил тод, нээлттэй, нийгэмд үр ашигтай байхаар зохион байгуулж, хэрэгжүүлнэ. НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаас баталсан нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байнагэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨС 2016 ОНД ХУВЬЧЛАГДАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
Нэг. Хуулийн этгээд
д/д | Байршил | Хувьчлагдах хуулийн этгээдийн нэр | Үйл ажиллагааны чиглэл | Хувьчлалын арга хэлбэр |
1 | Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо | “Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ | Спорт сургалт | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
Хоёр. Эд хөрөнгө
д/д | Байршил | Хувьчлагдах эд хөрөнгийн нэр | Одоогийн ашиглалт | Хувьчлалын арга хэлбэр |
1 | Баянгол дүүрэг, 7 дугаар хороо | “Эрхэмжаргалан” Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга | ТББ байгууллага байрладаг. | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
2 | Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо | “Шар дэгд” Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
3 | Баянгол дүүрэг, 20 дугаар хороо | 20 дугаар хорооны хуучин Цагдаагийн хэсэг байрлаж байсан барилга | Айл амьдарч байгаа | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
4 | Баянгол дүүрэг, 20 дугаар хороо |
20 дугаар хорооны 2 хүний халуун усны барилга | Түрээсийн гэрээтэй | ИХ-ийн 105 дугаар зүйлийн дагуу |
5 | Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо |
Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга | Дугуйлан | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
6 | Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо |
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын өргөтгөлийн барилга | Шүүх байрлаж байгаа | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
7 | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо |
Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр | Конторын зориулалттай | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
8 | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо |
Нийслэлийн Соёлын төв өргөөний Г корпус | Конторын зориулалттай | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
9 | Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо |
Хороо, цэцэрлэгийн хуучин 2 барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
10 | Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо |
Цагдаагийн 2 хэлтсийн хуучин барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
11 | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо |
Өмчийн харилцааны газрын барилга | Конторын зориулалттай | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
12 | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо |
Нийслэлийн ЗДТГ-ын харьяа Спорт заалны барилга | Спорт заал | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
13 | Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо |
“Нандин хүсэл” Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга | Хадгаламж зээлийн хоршоо байрлаж байгаа | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
14 | Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо |
39 дүгээр сургуулийн хойно байрлах Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
15 | Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо |
“Үйлс нэгт” Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
16 | Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо | 13 дугаар хорооны Захирагчийн ажлын албаны 2 барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
17 | Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо | 14 дүгээр хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
18 | Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо | 2 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
19 | Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо | 3 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
URL: