Араар тавилтын эсрэг тарилга
Дэндүү хартай эмэгтэйчүүдийн амьдрал тун удахгүй илүү амар амгалан болох гэнэ. Германы Бонны их сургуулийн эрдэмтэд эрэгтэй хүний араар тавилтын эсрэг тарилгыг бүтээсэн аж. Хайрт чинь дэргэдүүр өнгөрөх хүүхэн бүрийн араас шуналтай харц шидлээд байвал түүнд үнэнч байх вакциныг тарьчихад л болно.
Ингэхдээ энэ шинэ бүтээлийг хийгчдийн хэлж байгаагаар уг тарилга цорын ганц хайртдаа тавих эр хүний анхааралд муугаар нөлөөлөхгүй гэнэ.
Энэ нь ямар нэгэн инээдтэй зүйл биш гэдгийг эрдэмтэд өгүүлэв. Вакцин тарилгын үндэс суурь нь окситоцин гэдэг даавар аж. Тарилгыг эхнэртэй болон гоонь 100 гаруй хүмүүс дээр туршсан бөгөөд нааштай үр дүнг харуулжээ.
Үнэнч байх тарилгыг хийлгүүлсэн эрчүүд сээтэн хаясан хүүхнүүдийг хараад илүү биеэ баримтгай, болгоомжтой болж байсан гэнэ. Харин вакцины оронд зүгээр тариа хийлгэсэн эрчүүд сээтэгнэгч хүүхнүүдтэй нялуурч, танилцах боломжийг ер алдахгүй байсан аж.
URL: