Абдул Карим гэж хэн бэ?

Түүний хувьд Араб гаралтай, монгол эхнэртэй нэгэн гэнэ. Өдгөө 60 орчим настай тэрбээр Монголд ирээд 30 гаруй жил болж байгаа төдийгүй ирэхдээ маш их хэмжээний хөрөнгөтэй ирсэн гэх мэдээлэл байна. Харин манай улсын хуулинд гадны иргэн Монголд ирээд дор хаяж 2 үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэж заасан байдаг ч Абдул Каримын хувьд 2012 онд монгол иргэншилтэй болжээ.

Тэрбээр хуучин хэвлэх үйлдвэрийг ямар зориулалтаар ашиглах хийгээд ажил төрлийнхөө талаар ч мэдээлэл өгөөгүй юм.

Харин бидэнд ирсэн мэдээллээр “Хумбаа” гэх компани Абдул Каримыг Кувейт Улсын иргэн Мултак Али Жиан, Монгол Улсын иргэн Ц.Зоригт нарын хамт иргэний хэргийн шүүхэд өнгөрсөн онд дуудаж байсан ч эл хэрэг хэрэгсэхгүй болж байжээ.

Абдул Карим нь Мон-Ураны Б.Наранхүүгийн найз бөгөөд уг газарт 68 давхар “MONGOL TOWER” барина гэдгийг ч эх сурвалжууд мэдээлж байна.

Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

Энэ оны аравдугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт манай улсын зарим иргэдээс Катар улсын иргэд их хэмжээний идлэг шонхрыг хууль бусаар тэжээж байж болзошгүй гэх мэдээлэл ирүүлжээ.

Мэдээллийн мөрөөр тус газраас СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийсэн агаад шалгалтаар 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлсэн байна.

Эдгээр шувууны 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон асуудлыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн талаар НМХЕГ-аас тухайн үед мэдээлж байсан юм.

Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх идлэг шонхруудыг тэжээж байсан Катар улсын иргэн нь Абдул Карим аж.

Түүний тухайд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу 61-ийн гармын урд байрлах Катаруудын отгийн эзэн хэмээгддэг бөгөөд уг отгийг Катарын Батлан хамгаалахын сайд өөрийн хөрөнгөөр бариулж, үе үе ирж амардаг талаар албан бус эх сурвалжууд мэдээлжээ.

Абдул Каримын тэжээж байсан гэх 61 идлэг шонхрын 31 нь Катарын батлан хамгаалахын сайдад бэлэглэхээр зохих зөвшөөрлийг авсан байсан гэдгийг НМХЕГ-ын эх сурвалж мөн мэдээлж байгаа юм.

Ямартай ч дээрх мэдээллээс харахад Абдул Каримын нэр дээр өдгөө Эрүүгийн цагдаагийн газарт хууль бус 30 идлэг шонхортой холбоотой хэрэг мөрдөгдөж байгаа бололтой.

Дашрамд дуулгахад, хуульд заасны дагуу зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурьдсан захиргааны хариуцлага ноогдуулдаг байна.

Үүнд: Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37,2 дахь заалтаар төлбөр төлж тусгай зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан (Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ)-гээр: Шонхорыг-160 000 00 төгрөгөөр, Дэгдээхэйг- 112 000 00 төгрөгөөр тус тус үнэлдэг байна. Мөн байгаль орчны хяналтын улсын байцаагч уг үнэлгээг хоёр дахин өсгөн нөхөн төлүүлэх акт тавьдаг аж.

39 дүгээр зүйлийн 39,1,1 дэх заалтаар хугацаа дууссан зөвшөөрлөөр шонхор ашигласан, ангийн буу, тусгай зөвшөөрөл эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, зохих зөвшрөөлгүйгээр барихыг завдсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тус тус төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг байна.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Нэр: зочин Огноо: 2 December 2015

Наад араб нөхөр үнэхээр тийм баян уу?

Сэтгэгдэл бичих