Сирид ОХУ 1500 хүнийг хөнөөжээ

Сирийн засгийн газрыг дэмжигч, ОХУ-ын агаарын хүчин хоёр сарын хугацаанд хийсэн агаарын цохилтоор 1500 хүнийг устгасан гэж мониторингийн байгууллагаас мэдээллээ.

The Syrian Observatory for Human Rights байгууллагаас өгсөн мэдээллээр, ОХУ-аас есдүгээр сарын 30-нд эхлүүлсэн Сири дэх агаарын цохилтоор Лалын улс бүлгийн 419 дайчныг, Аль Кайда бүлгийн салбар Аль Нусра болон бусад террорист бүлгийн 598 гишүүнийг устгажээ.

Гэвч үүний хажуугаар 485 энгийн иргэнийг хөнөөсөн ба тэдгээрийн дотор 117 хүүхэд, 47 эмэгтэй байсан гэв. 2011 онд Сирийн мөргөлдөөн эхэлснээс хойш, Орос улс Башар Ассадын тууштай холбоотон байсаар ирсэн юм.

Сирид агаарын ажиллагаа явуулж эхэлснээс хойш АНУ болон өрнөдийн орнууд ОХУ-ыг  Сирийн сөрөг хүчний цэргүүдийг онилж байна гэж буруутгасаар байгаа.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих