Өвөр Монголд зэвсгийн наймааны томоохон бүлгийг илрүүлэв
Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Амрыг хамгаалах газар хууль бусаар галт зэвсэг наймаалдаг байсан онц аюултай гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлсэн талаар “Синьхуа” агентлаг өчигдөр мэдээлэв.
Цагдаагийнхны явуулсан тусгай ажиллагааны үр дүнд гэмт бүлэглэлийн 18 гишүүн, галт зэвсгийн наймаанд оролцсон 13 сэжигтнийг баривчлан саатуулж, 1180 нэгж галт зэвсэг, тэдгээрийн 1300 эд ангийг зургаан сая сумны хамтаар хураан авчээ.
Хөлөнбуйрын Амрыг хамгаалах газар энэ хэргийн мөрөөр анх өнгөрөгч дөрөвдүгээр сард орсон бөгөөд тээврийн компанийн агуулахаас бууны гол төмөр, дайз олдсоны араас шалгахад гэмт этгээдүүд холбоо барих, зэвсэг борлуулахдаа Интернэт, олон нийтийн сүлжээг ашигладаг болох нь тогтоогдсон байна. Улмаар 11 дүгээр сарын 28-нд тусгай ажиллагаа явуулж дээрхээс гадна дөрвөн компьютер, 15 гар утас, 49 банкны карт хураан авсан гэнэ.
URL: