“Лалын улс”-тай холбоотой нь нотлогдвол Эрдагон огцорно гэнэ


Турк улс олон улсын алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой, тэдний нефтийг худалдан авдаг гэдэг нь нотлогдвол Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон албан тушаалаасаа огцорно гэдгээ арваннэгдүгээр сарын 30-нд Парист мэдэгдсэн байна. “Үнэхээр ийм баримт байгаад батлагдах юм бол би өөрийн албан тушаалдаа үлдэхгүй. Харин эрхэм Путинээс та албан тушаалдаа үлдэх үү гэж асуумаар байна” гэж Эрдагон хэлжээ.
Арваннэгдүгээр сарын 30-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Парист хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Туркийн тал “лалын улс” зэвсэгт бүлэглэлээс нефть худалдан авдгаа хамгаалахын тулд оросын бөмбөгдөгч онгоцыг цэргийн нисэх хүчин нь сөнөөсөн гэж  мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.assa.mn

URL:

Сэтгэгдэл бичих