Азийн дээд амжилт тогтоолоо

http://times.mn/uploads/django-summernote/2015-11-30/93365145-a1ba-4d24-8da2-c1ff390b5984.pngӨнгөрсөн амралтын өдрүүдэд Туркийн Истанбул хотод ой тогтоолтын Дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннессийн номонд орох шалгаруулалт явагдав. Уг шалгаруулалтад Монголын Оюун Ухааны академийн тамирчин Т.Мягмарсүрэн оролцож, Азийн дээд амжилтыг тогтоожээ.

Т.Мягмарсүрэн  “Хүн Хуанли” төрөлд оролцож, 60 секундын хугацаанд 1600-2099 оны хооронд өгөгдсөн он, сар, өдөр нь долоо хоногийн ямар гараг болохыг алдаагүй тооцоолох даалгаврыг гүйцэтгэжээ.

Харин Т.Мягмарсүрэн 118 өдрийг 60 секундын хугацаанд бодож, дэлхийн дээд амжилтаас илүү тооцоолсон ч 85 дахь бодлого дээрээ 2 дахь алдаагаа гаргажээ. Ингэснээр тэрбээр дэлхийн дээд амжилтын эзэн болж чадсангүй. Харин түүний нэр Азийн рекорд эзэмшигч болон бичигджээ.


URL:

Сэтгэгдэл бичих