МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

УИХ дахь Ардын намын бүлэг дөнгөж сая төрийн ордонд мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүд болон Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцсэн байна.

Ингээд тус бүлгийн зүгээс УИХ-аас баталсан аймаг, дүүрэг бүрт давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт анхан шатны дагнасан шүүх байгуулах тухай тогтоолын төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Цэцийн шийдвэр нэгэнт гарсан учраас хориг тавих шаардлагагүй. Харин Ерөнхийлөгч хориг тавьж буй нь өөрөө хууль бус үйлдэл юм гэж тайлбарлалаа. Бүлгийн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

М.Болор


URL:

Нэр: Галаа Огноо: 30 November 2015

УИХ-аас баталсан аймаг, дүүрэг бүрт давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт анхан шатны дагнасан шүүх байгуулах тухай тогтоолын төсөлд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан.

Сэтгэгдэл бичих