Зөгийн бал үсний будагнаас илүү

Америкийн “www.wikihow.com” сайт зөгийн балаар үснийхээ өнгийг сэргээх аргаас нийтэлжээ.

Алхам №1


Үсээ будаж, хордуулахгүйгээр зөгийн балын тусламжтай үснийхээ өнгийг сэргээж, гялалзуулах боломжтой. Эхлээд тусгай саванд 50 грамм зөгийн бал хийж, сайтар хутгаарай.

Алхам №2


Хуурай үсэнд зөгийн балаа сайтар түрх. Үснийхээ уганд сайтар түрхээрэй.

Алхам №3


Дараа нь тусгай торон малгай өмсөх шаардлагатай.

Алхам №4


10-15 минутын дараа үсээ бүлээн халуун усаар угаах хэрэгтэй. Зөгийн балыг арилтал үсээ угаагаарай.

Алхам №5


Үсээ цэвэр усаар зайлсныхаа дараа байгалийн гаралтай шампуниар үсээ угаахыг зөвлөж байна.Алхам №6


Зөгийн бал таны үсийг гэрэлтүүлж, үсний будаг хэрэглэх шаардлагагүйгээр гялалзуулах болно. Төгсгөлд нь үсээ хатаагаад үр дүнгээ шалга.

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих