Э.Бат-Үүлийн орлогчоор ажилладаг Ц.Буяндалай ажлаа өгөхөөр болжээ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тухай мэдээллээ. Тэрээр өнгөрсөн баасан гарагт өргөдлөө өгсөн аж.
Энэхүү ажлаа өгөх болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа ч нийслэлийн төсөвт хүндрэл учруулахуйц үйлдэл хийсэн учир Ц.Буяндалай өөрийн хүсэлтээр огцрох болсон гэнэ. Хэрэв түүний өргөдлийг хүлээж авбал орны хүнийг нь томилох, эсвэл Хотын дарга Э.Бат-Үүл таван орлогчтой ажиллах нөхцөл байдал үүсээд байна. Э.Бат-Үүл нь тодорхой салбар хариуцсан зургаан орлогчтой ажилладаг билээ.
Г.Төмөр
URL: