Кондукторууд ажилдаа эргэн гарчээ
Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор 700 гаруй мөнгө хураагч ажилгүй болж болзошгүй байсан ч Нийслэлийн нийтийн тээврийн газраас эргүүлээд ажилд нь авахаар шийджээ. Тус газрын дарга Ч.Энхбат “Өнгөрсөн долдугаар сарын 29-нөөс ажилгүй байсан 700 гаруй кондуктор ажилдаа эргэн гарч эхэллээ.
Манай байгууллагаас журмыг нь баталж өгсөн. Иргэдийн хурлаас энэ хүмүүсийн ажиллах цаг, цалингийн хэмжээг нь тогтоосон байгаа. Үүний дагуу ажиллана” гэжээ.
Дашрамд дурдахад, одоогоор 500 гаруй мянган зорчигч ухаалаг карт авчээ. Үүний 200 орчим мянга нь хөнгөлөлттэй зорчдог иргэд юм байна. Оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ ангилалд орж байгаа. Цагдаагийнхны хувьд одоогоор ийм карт аваагүй ч үнэгүй зорчиж байгаа аж.
Г.Ганаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: