Н.Түвшинбаяр аварга Риогийн олимпийн дараа зодог тайлахаар шийджээ

Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр өдгөө дөрвөн хүүхдийн сайн аав болоод буй. Айхтар хүнд бэртлийг шүд зуун давж, сайтар илааршаагүй байхад нь 2012 онд Лондонгийн олимпод хүч үзэн алтан медалийн оосроос дахин атгаад алдсан мундаг бөх маань тэр цагаас хойш бэртлээ сайтар эмчлүүлж, хөнгөн бэлтгэл хийсний эцэст тэмцээн уралдаандаа эргэн орох болсон.

 Аварга Н.Түвшинбаяр өдгөө Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн ажлыг давхар хийж буй бөгөөд саяхан БНХАУ-ын Чиндао хотод болсон Гран-при тэмцээнд аваргалж, олимпийн эрх авах оноонуудаа нэмж чадсан билээ. Түүний хэтийн зорилго бол ирэх жил Бразилийн Рио-де-Жанейро хотод болох Зуны олимпод оролцох явдал бөгөөд бэлтгэлээ шаргуу хийсний үр дүнд гурван олимпоос дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин болох хүсэл мөрөөдөлтэй яваа аж.

Гэвч Н.Түвшинбаяр аварга Риогийн олимпийн дараа албан ёсоор зодог тайлахаар шийдсэн бөгөөд дасгалжуулагчийн ажлыг хийж, залуу жүдочдод өөрийн сурсан зүйлийг харамгүй зааж өгөхөөр болсон байна.

Эх сурвалж: www.wikimon.mn


URL:

Нэр: z Огноо: 29 November 2015

Rio-d amjih uu.olimp granpri bish shu dee.odoo boli2…

Сэтгэгдэл бичих